АНУ руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улс буцаан авлаа

АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын ажиллагаа АНУ-ын Конгрессын номын санд болжээ.

АНУ-ын Засгийн газрын зүгээс манай улсад энэ удаад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгсөн байна. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа юм.

Энэ нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор тул цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолж байна.

Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *