| |

Үерт өртсөн айлуудад газар олгож байна

Үерт өртсөн айл өрхүүдэд хамгийн ойр байрлах БЗД-ийн 21-р хорооны Богдын аманд газар санал болгож байна. Тус байршлын замыг засах, тог цахилгаан татах ажлыг ч эхлүүлжээ. Хэрэв иргэдэд уг байршил таалагдвал газар эзэмших зөвшөөрлийг шууд олгох юм байна. 

Тухайн байршилд энэ жил 66 айлд газар олгохоор төлөвлөсөн

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:

-Энэ талаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу тухайн байршилд энэ жил 66 айлд газар олгохоор төлөвлөсөн. Энэ  байршил нь 21 дүгээр хороотой хамгийн ойр газар тул үерт өртсөн айл өрхүүдийг энэ хэсгийн газар олголтод хамруулж байгаа. Одоогоор тус чиглэлийн дагуух замыг Авто замын хөгжлийн газрын ажилчид засч байна. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-аас тогны асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Иргэдэд энэ байршлыг санал болгоно. Иргэдэд энэ хэсгийн газар таалагдах юм бол эзэмшүүлж, ашиглуулна. Санал болгох өөр газрыг ч бэлтгэж байгаа. 

Үерийн ам дээр буусан өрхийг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг батлуулсан

Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын албаны дарга Г.Батзориг:

-Есөн дүүргийн хэмжээнд 3000 орчим айлыг нүүлгэх шаардлагатай байгаа. Судалгааг нарийвчлан гаргасан. НИТХ-аар үерийн ам дээр буусан өрхийг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг батлуулсан. Мөн гамшгийн үед түр цугларах 240 орчим байршлыг батлуулсан. Цаашид үерт өртөж болзошгүй төвийн зургаан дүүрэгт газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хийх болно. Өнөөдөр дахин мэдэгдэл хүргүүлсэн.  Маргаашийн хурлаар шийдвэр гарвал нүүлгэх ажлыг эхлүүлнэ.  Энэ асуудлыг шийдэхэд төсөв мөнгө яригдах болно. Үүний дараа айлуудыг нүүлгэх болно. Чөлөөлсөн газарт дахин газар олгохгүйгээр хамгаалалтын бүс болгох юм байна.

Similar Posts

One Comment

  1. Visitation was held 4 7 p priligy kaufen However, no one is going to get particularly excited about a 3 month improvement in progression free survival with no improvement in overall survival in the metastatic setting

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *