“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулжээ
2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөрборлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм
.
Тодруулбал бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллалаа
Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсээр байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, компаний борлуулалт, худалдан авалт, тээврийн нэгдсэн мэдээллийг https://ett.mn/mn/news/single/4867?full-screen=true холбоосоор тогтмол авах боломжтой.