33 настай эрэгтэйг хутгалаад зугтсан этгээд мансууруулах бодисын хэргээр шалгагдаж байжээ

Өнгөрсөн шөнө Натурын зам дагуух нэгэн байранд дөрвөн удаа буун дуу гарсан болохыг ойролцоох оршин суугчид цахим хуудаст бичсэн. Тодруулбал, тус байрны нэг орцонд дөрвөн удаа буун дуу гарч түргэн тусламж ирээд явсан гэдгийг оршин суугчид мэдээлжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж байгаа юм.

Цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Энэ сарын 7-ны өдрийн 21:00 цагийн орчимд “Цахим тоглоомын газар бусдад хутгалуулсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. 33 настай иргэний биед 39 настай эрэгтэй халдсан хэрэг гарсан. БЗД-ийн цагдаагийн эргүүл хэргийн газар очиход хэргийг үйлдсэн гэх этгээд зугтсан байсан. Цагдаагийн эргүүлээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, 30-40 минутын дараа хэргийг үйлдэж, зугтсан иргэн Б-г олсон. Иргэн Б нь хоёр гартаа хутга барьж, хутгаа гараараа скочдсон байсан бөгөөд цагдаагийн ажилтан шаардлага тавихад “Би шийдсэн” гэж хэлж байсан.  Хэрэгтнийг барихын тулд шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн 22 дугаар хороо бөхийн өргөөний нутаг дэвсгэрт тухайн этгээдийг саатуулсан. Тухайн хүн хоёр гартаа хутга барьж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн учир цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн очиж иргэнтэй хэлэлцээ хийсэн. 22:10-00:10 цаг хүртэл хэлэлцээ хийсэн ч амжилтад хүрээгүй учир албадлага хэрэглэсэн” гэв.

Цагдаа хуульд заасны дагуу резинэн сумтай буу хэрэглэж, тухайн этгээдийг саатуулсан байна. Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэн бусдын биед ноцтой гэмтэл гаргасан. Хоёрдугаарт, олон нийтийн амь насанд заналхийлсэн. Гуравдугаарт, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир албадлага хэрэглэсэн байна.

Тухайн хүн өмнө нь ял шийтгэл эдэлж байсан төдийгүй сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байжээ. Сэжигтэн Б нь таван удаагийн ял шийтгэл эдэлж байсан.  Тодруулбал, сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хууль бусаар олж авсан хэргээр шалгагдаж байжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 months ago

Ийм юмнуудыг яахаараа суллаж байдаг юм бэ. Засрахгүй нь ойлгомжтой шүү дээ. Ялангуяа хар тамхи бол хэцүү шүү дээ. Засрана гэж бараг л байхгүй. Тийм болохоор л Хятадад цаазаар авч байгаа. Тархиа хар тамхинд идүүлж байгаа л гэсэн үг юм уу доо. Өршөөх хэрэггүй шүү дээ уг нь