СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ
Өнөөдөр буюу наймдугаар сарын 08-ны Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ.Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлжээ.
Энэ талаар ЗӨСҮТ-өөс “Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна. 1-р хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд байна. ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна” гэлээ.
Дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.
Эх сурвалж:ЗӨСҮТ