АН: Онгоцны үйлчлэгчийн биед халдсан Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөл

Ардчилсан намын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Намын бүлгийн зүгээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт хариуцлага хүлээлгэхийг шаардаж буйгаа илэрхийллээ.

“Д.Одбаярын зүй бус үйлдлийн талаар БНСУ-ын 280 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Иймд энэ хүнийг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөхийг шаардаж байна” гэлээ.

Хэргийг эргэн сануулахад, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нь 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа 20 орчим насны онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн биед гар хүрч,  бэлгийн халдлага үйлдсэн хэргээр баривчлагдан саатуулагдсан. Улмаар хэргээ хүлээж, 7сая орчим воноор торгуулж Монгол ирсэн байдаг..

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *