|

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нууранд 24 настай эрэгтэй живжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нууранд эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг өчигдөр /2023.8.8/  15:27 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Иргэн Т /24 настай, эрэгтэй/ нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн гэх мэдээллийг өгсөн тул Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид  эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд тухайн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт долоон метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчдэд шилжүүлэн өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *