Өвөрмөц хувцаслалтаараа ТикТок-г шуугиулж буй Кристина Авакян

ТикТок-д “subwaysessions” хэмээх хаягтай Кристина Авакян хэмээх Нью Йорк хотноо амьдардаг эмэгтэйн хувцаслалт сүүлийн үед олны анхаарлыг ихээр татаж байна. Бидний дасал болсон хувцаслалтаас эрс өөрөөр хувцаслан метронд зорчиж байгаа түүний бичлэг ТикТок-д 62 сая гаруй үзэлттэй болж, 23 мянган хүн сэтгэгдлээ үлдээжээ.

Кристина Авакян өөрийн биеийг уран зургийн самбар хэмээн боддог агаад өглөө бүр шинэ зураг зурж байгаа мэт хувцаслах дуртай аж.

Энэ тухайгаа “Өглөө бүр хувцаслалтын өөр өөр санаа орж ирдэг. Энэ нь миний сэтгэл зүй болоод мэдрэмжийн тусгал болж байдаг. Миний тухайд хэтэрхий бариу болон хэт гял цал хувцас өмсөж чаддаггүй” гэж ярьжээ.

 Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *