Долдугаар сар манай гарагийн түүхэн дэх хамгийн халуун сар байжээ
Газар болоод далайн ойролцоо оршдогоос үл хамааран долдугаар сар дэлхий хэмээх гарагийн түүхэн дэх хамгийн өндөр температуртай халуун сар байсан гэдгийг Европын холбоо баталлаа. Тодруулбал, дэлхийн дундаж температур 32 градус байжээ.
Энэ Европын холбооны цаг уурын өөрчлөлтийн төвийн орлогч дарга Саманта Бургесс “Сүүлийн 120 мянган жилийн түүхэн дэх хамгийн халуун цаг үе энэ жил тохиолоо. Ингэхдээ долдугаар сарын температур бусад саруудаас хамгийн өндөр нь байв. 1850-1900 оны хоорондох дундаж температураас 2.7 градусаар, 1991-2020 оны сарын дундаж температураас 1.3 градусаар халуун байлаа” гэж ярьжээ.
Эх сурвалж: Aljazeera
Б.ДОЛЖИНЖАВ