Улаанбаатарт шинээр ашиглалтад орж буй барилгын мэдээллийг нээлттэй болголоо

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”ын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Ийн Хотын стандарт, хяналтын газар нь тус комиссын үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийн орон зайн мэдээллийн санг бүрдүүлж байгаа бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэйгээр түгээж байна.

Та https://standard.ub.gov.mn/spatialdb холбоосоор нэвтэрч, “Үйлчилгээ -> Орон зайн мэдээллийн сан” цэсээр орж үзнэ үү.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *