ХӨСҮТ: Нялх хүүхдийг үнсэх нь халдвар тараах эрсдэлтэй 

Монголчууд бага насны хүүхдийг өхөөрдөн үнсэх тохиолдол их байдаг. Энэ нь тухайн хүүхдэд халдвар тараах өндөр эрсдэлтэй гэнэ. Тиймээс үнсэхийн оронд үнэрлэхийг зөвлөж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Т.Алтан-Ембүүгээс тодрууллаа.

-Бага насны хүүхдийг үнсэх нь чухам ямар эрсдэлтэй вэ?

-Том хүн нь өөрийн дархлаатай болсон байдаг болохоор халдвар авсан ч өөрөө өвдөхгүй байх магадлалтай. Харин бага насны хүүхэд нь дархлаа суугаагүй байдаг тул тэр нянгаа хүүхдэд тарааснаар, маш амархан өвчлүүлдэг.  Тиймээс аль болох үнсэхгүй байх хэрэгтэй. Монголчууд дээр үеэс хүүхдийг үнсэлгүй үнэрлэдэг уламжлалтай. 

-Ингэснээр ямар халдвар тараах боломжтой вэ? 

-Их олон халдвар дамжих магадлалтай. Энэ тохиолдолд ихэвчлэн тууралтад халдварууд халдварладаг. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *