Х.Нямбаатар: Өнчин ишиг хэмээн шуугиад буй “найман ишигний” хэрэг аль аль талдаа хатуу сургамж боллоо

“Найман ишигний” гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 2-нд болж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын анхан шатны шүүхэд буцаагаад буй. Уг асуудлаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Өнчин ишиг хэмээн шуугиад буй энэ хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна.Малын хулгай 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Учир нь малын хулгайчид 24-өөс бага бог, наймаас бага бод мал хулгайлбал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо  ийнхүү огцом өссөн дүн гарч байлаа.Өөрөөр хэлбэл цөөн тооны мал хулгайлж, бага хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт зохицуулалт байсан.2020 онд УИХ-аас Эрүүгийн хуульд малын хулгайтай тэмцэх бодлогын хүрээнд дээрх үйлдлийг таслан зогсоож зохих өөрчлөлтүүдийг хийж баталсан. Ингэснээр сүүлийн жилүүдэд малын хулгайн тоо багасаж 2023 оны долдугаар сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг 437 бүртгэгдсэн нь уг хуулийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна гэж үзэж байна” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *