“Канүн” хар салхины аюулаас сэргийлж Улаанбаатар – Пусан – Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг цуцалжээ

Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар – Пусан – Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалж байна.
БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сөүл, Пусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалж байгаад зорчигч Та бүхнээс хүлцэл өчье.
МИАТ ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх болно. Харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигч Та бүхэн тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн зөрүүг төлөхийг анхаарна уу.
МИАТ ТӨХК

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments