Үерт өртсөн 214 иргэн, дөрвөн хуулийн этгээдийн хохирлын үнэлгээний баримтыг бүртгэн тодорхойлолт гаргажээ

Улаанбаатарын хоёр дүүрэгт наймдугаар сарын 5-нд буусан үерийн дараах цэвэрлэгээ, сэргээн босголтын ажил үргэлжилж байна.

Баянзүрх дүүргээс мэдээлснээр 21, 27, 29 дүгээр хорооны нийт 200 гаруй албан хаагчид 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн уулзвараас Жамсран уулын ар тал хүртэл үерийн цөм орсон Ганц задгайн 12 дугаар хэсэгт “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, НҮГ-6 дугаар салбар, “НОЦ” ХХК зэрэг байгууллага хамтран 370 тн лаг шавар болон хог татан гаргаж,  80 айл буюу 45,000 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгджээ.

  • 27 дугаар хорооны үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, ХОББТ-ийнхөн хамтран 425 мкв замыг цэвэрлэж, орц гарцыг чөлөөлөх ажил хийгдэж байна.
  • 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УСУГ, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, ХОББТ зэрэг байгууллагынхан хамтран үерт өртсөн 17 айл өрхийн 6 айлын хашааг бүрэн цэвэрлэж дуусгасан. Одоогийн байдлаар нийт 860 тн хог, лаг шаврыг цэвэрлэсэн.
  • Богдын аманд шинээр үүсгэсэн суурьшлын бүсэд дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны албан хаагчид ажиллаж 20 гэрийн буйр засаж, 18 гэр барьжээ.
  • 127 дугаар сургууль дээр байрлаж буй түр хорогдох байранд үерээс хойш өнөөдрийг хүртэл том хүн 31, хүүхэд 34, хөгжлийн бэрхшээлтэй 3 нийт 68 иргэнийг хүлээж авсан. Одоогийн байдлаар 14 том хүн, 11 хүүхэд, 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байрлаж байгаа бөгөөд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдтэй сэтгэл зүйч ажиллаж байна.
  • Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн баг нийт 26 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн биеийн байдалд хяналт тавьж байна.
  • Шуурхай штабаас үерт өртсөн 94 айл, өрхөд хүнсний тусламж олгосон байна.
  • Үерт өртөж, эд хөрөнгөөр хохирсон 214 иргэн, 4 хуулийн этгээдийн хохирлын үнэлгээний баримтыг бүртгэн тодорхойлолт гаргажээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн дараах сэргээн босголтын ажлын хүрээнд ариутгал халдваргүйтгэл наймдугаар сарын 8-10-ны өдрийн байдлаар:

  • 15 дугаар хорооны 119 айл, өрх болон 27,400мкв гудамж талбай
  • 16 дугаар хорооны 56 айл, өрх, 28,000мкв гудамж, талбай
  • 18 дугаар хорооны 29 айл, өрх, 28,000мкв гудамж талбай
  • 7 дугаар хороо, Сэлбийн эрэг дагуу 28,500мкв буюу нийтдээ 204 айл өрхийн хашаа, нүхэн жорлон, нийтийн эзэмшлийн 111,900мкв талбайг ариутган халдваргүйжүүлжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments