“Morningstar”-аас “Mxrningstar” болов

Бидний мэдэх “Morningstar” буюу Б.Аззаяа найзуудын хамт “Mxrningstar” нэртэй амьд хөгжмийн хамтлагаа байгуулж анхны уран бүтээлээ цацжээ. “Үүрнээсээ чи” нэртэй анхны уран бүтээл нь одоогоор зөвхөн аудио хувилбараар байгаа юм байна.  Б.Аззаяагийн хувьд 2019 оноос хойш ганцаарчлан уран бүтээл хийж байсан ч ийнхүү амьд хөгжмийн хамтлаг байгуулж уран бүтээлээ хийж эхэлжээ.

Та бүхэндээ “Үүрнээсээ чи” дууны үгийг хүргэж байна

Үүрнээсээ чи

Гэрэл үгүй огторгуйд
Эрчим хүч минь тогтворгүй
Цахилгаан долгион үгүй
Эргэх сансар огт оргүй ээ

Үүрнээсээ чи гараад ирээч
Хүслээс чинь цааш хамт нисье
Сүр хүчит галт шувуу адил
Бүх ертөнцийг гийгүүлээч

Орчлонг эргүүлж
Оддыг гэрэлтүүлж
Оргүй хоосонг бодит болгон биелүүлээч
Чи биелүүлээч

Огтлолцон орших
Олон хэмжээстэд
Огт харагдаагүй үзэгдлийг
Холоос харж үзлээ
Хүрж үзэхийг хүсээд
Түүний үлэмж хормойд ойртоход

Тэр Урин дулаанаар төөнөнө
Тэр тансаг яруу гялалзана
Төсөөлөл бодит байдалд ойрхон
Ийм төгс төгөлдөрийг өмнө нь харсангүй ээ

Үүрнээсээ чи гараад ирээч
Хүслээс чинь цааш хамт нисье
Сүр хүчит галт шувуу адил
Бүх ертөнцийг гийгүүлээч

Орчлонг эргүүлж
Оддыг гэрэлтүүлж
Оргүй хоосонг бодит болгон биелүүлээч
Чи биелүүлээч

Сонсох линк: https://mxrningstar.lnk.to/UurneeseeChi?fbclid=IwAR0GoPss2VKlKElLA0siyzb54E-wDSKHVb6Nge8IdYaCOQWS47v1cAoady0
Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments