| |

Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-н уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр хаана

Авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийсээр байгаа билээ. Энэ удаад Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Бага тойруугийн авто зам буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-н уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр /2023.8.11/ 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулж авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments