“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам өнөөдөр эхэлнэ
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт өнөөдөр эхлэх гэж байна. Тус наадам хоёр өдөр үргэлжилнэ.
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын үеэр “Эрт урьдын цагт”, “Нарны хүүхдүүд” зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, “Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу” уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, “Тэнгэр газрын дуун” хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагаа болох юм. Мөн залууст зориулан чөлөөт хөгжимтэй орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.