|

Манай улсын нүүрсний экспортын орлого таван тэрбум долларт хүрлээ

БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын хязгаарлалт суларч, Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэв. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2023 оны эхний долоон сарын байдлаар 34 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого таван тэрбум ам.долларт хүрлээ.

Энэ үзүүлэлт нь ковид-19 цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны нүүрсний экспортын түвшинд хүрэв. Дээрх онуудад Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан юм.

Харин Монгол Улс 2022 оны эхний долоон сард дунджаар 1.6 сая тонн нүүрс экспортолж байсан бол 8-12 дугаар сард дунджаар 4.1 сая тонн нүүрс экспортолж 2022 онд нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *