Улаанбаатар хот дахь гаалийн газар өнөөдрөөс өдөр бүр ажиллана
Улаанбаатар хот дахь гаалийн газар өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 1-нийг хүртэл өдөр бүр ажиллахаар болжээ.
Монгол Улсын хэмжээнд үүсээд буй цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс үүсэх аливаа эрсдэлийг бууруулахад шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах цаг үеийн хойшлуулшгүй ажил, гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бямба, ням гарагт амрахгүй.
Өдөр бүр 08:30-17:30 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна. Гаалийн байгууллагаас мэдээлснээр 2023 оны эхний долоон сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрчээ.