Монгол хэл бичгийн шалгалтад 3000 гаруй шалгуулагч бүртгүүлжээ
Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар өнөөдөр /2023.8.11/ 18:00 цагт хаагдана. Одоогийн байдлаар шалгалтад 3000 гаруй шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байгаа билээ. Түүнчлэн орон нутгийн шалгуулагч шалгалтаа хаана өгөхөө сонгох боломжтой төдийгүй заавал нийслэлд ирж шалгалт өгөх шаардлагагүй, өөрийн харьяа аймаг, сумандаа өгч болох юм.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.
Гадаадад төрөөд тэндээ сурсан хүүхэд Монголдоо Их Сургуульд орох гэхээр Монгол хэлбичгийн шалгалт их хэцүү юмаа.