Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж 57 настай эрэгтэйг машинаараа дайрч амийг нь хохироожээ
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өчигдөр буюу энэ сарын 10-ны шөнө машинаараа хүн дайрч ноцтой осол гаргасан гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Өвөрхангайд И жолоочтой ланд 200 маркийн автомашин осол гаргаж, ослын улмаас хүн нас барсан. Хохирогч нь 57 настай эрэгтэй” гэсэн мэдээллийг өглөө.
Зарим эх сурвалжийн өгч буй мэдээллээр А.Ишдорж нь Улаанбаатараас Өвөрхангай аймаг руу явж байжээ. Харин талийгаач Б нь Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд нийтийн тээврээр явж байсан бөгөөд замдаа Арвайхээрийн шатахуун түгээх станцаас бензин авах үед нь бууж бие засах гэж яваад осолд өртөж амиа алджээ.