Хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ

Өчигдөр /2021.04.08/ шөнө 22.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч  харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ. Тус хоёр цэрэг нь галт зэвсэгтэй зугтсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г “АКА” буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *