Наймдугаар сарын 11-ний байдлаар 379,564 жуулчин хүлээн авчээ
“Welcome to Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлого зарласнаас хойш наймдугаар сарын 11-ний байдлаар 379,564 жуулчин хүлээн авчээ.
Одоогийн байдлаар аялал жуулчлалаас 800 орчим сая ам.долларын орлого эдийн засагт ороод байгаа аж. Манай улсад аялсан жуулчдын тоогоор ОХУ, БНСУ, БНХАУ тэргүүлж байна.