Үерт амиа алдсан хоёр иргэний ар гэрт орон сууцыг хүлээлгэж өгсөн
Баянзүрх дүүрэгт наймдугаар сарын 5-нд болсон үерт амиа алдсан дөрвөн иргэний ар гэрийнхэнд нийслэлийн нөөц хөрөнгөөс орон сууц олгох шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гаргасан. Нас барсан дөрвөн иргэний хоёр иргэний ар гэрт орон сууц олгосон бол хоёрт нь олгоогүй байгаа юм байна.
Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Хэнтий аймгаас Улаанбаатарт ирсэн хоёр иргэн үерт өртөж амиа алдсан харамсалтай явдал болсон. Эдгээр хоёр иргэний ар гэрийнхэнд орон сууцыг хүлээлгэн өгсөн. Нөгөө хоёр талийгаачийн ар гэрийнхэнд бичиг баримтын болон хувь хүний нууцтай холбоотой нягтлах асуудал байгаа учир орон сууцыг хүлээлгэж өгөөгүй байна. Орон сууцыг хүлээлгэж өгөхөөр бэлдчихсэн байгаа.