Өвөрхангайн Засаг дарга 57 настай эрэгтэйг машинаараа дайрч амийг нь хохироосон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж машинаараа хүн дайрч, амийг нь хохироосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 11-ний өдрийн 00:14 цагт Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутаг шатахуун түгээх станцын хажууд автомашин хүн мөргөсөн байна” гэх мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад И жолоочтой Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл, явган зорчигч 57 настай, эрэгтэй Б-г мөргөж, зам тээврийн ослын улмаас явган зорчигчийн амь нас нь хохирсон хэргийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байна” гэж мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *