15 настай охин амиа хорлохыг завджээ
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 15 настай М амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, амиа хорлох гэж буйгаа утсаар холбогдон хэлсэн дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 14-ний өдрийн 21.52 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М нь 10 давхрын орцны цонхон дээр сууж байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд буулгажээ. Тус иргэнийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.