“МеgаMax” хамтлагийнхан Монголд ирнэ
“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ энэ сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээнд эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцохоо мэдэгдлээ. Тэдний нэг нь “МеgаMax” К-поп хамтлаг юм.
Хөтөлбөрийн дагуу тус улсаас ирсэн уран бүтээлчид урлагийн үзүүлбэр үзүүлэх бол нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх, солонгосын үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаа худалдаа зэрэг олон үйл ажиллагаа болох юм. Мөн солонгос дуунд дуртай иргэдийн дунд “Open Mic” зохион байгуулж, солонгосын талаарх асуулт хариултын тэмцээн зэргийг зохион байгуулах ажээ.
Сонирхуулахад, “МеgаMax” К-поп хамтлагийн нэг гишүүн нь Монгол залуу юм. Түүний монгол нэрийг Б.Баасанхүү гэдэг бол солонгос нэрийг нь Кан гэдэг билээ.
Very interesting points you have remarked, appreciate it for putting up.Raise blog range