СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутаг, маргааш өдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, аялагчдын анхааралд:

Өнөө шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Наймдугаар сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

18, 20-нд нутгийн хойд хэсгээр,

19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments