|

Б.Баатархүү: Даргаа буудаж хөнөөсөн 2 этгээдийг баривчилсан гэдэг ХУДАЛ, эрэн хайж байна

Өчигдөр /2021.04.08/ шөнө 22.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч  харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэргийн талаар ЦЕГ-аас тайлбар өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮДөрөвдүгээр сарын 8-ны өдөр 22 цаг 58 минутад Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Хилийн цэргийн дугаар ангийн постон дээр хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч хэргийн газар дээр ажилласан. Ингэхэд харуулын дарга ажилтай 34 настай хүн буудуулсан байдалтай нас барсан хэрэг үйлдэгдсэн байсан. Хэргийн газарт харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч галт зэвсэгтэй явсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг аймгийн цагдаагийн газар, Хилийн цэргээс гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.

Баривчилсан гэх мэдээлэл бол худал. Цэргүүдийг хяналтанд авч, байршлыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд байлдааны галт зэвсэгтэй, сумтай хэргийн газраас зугтсан. Энэ бол маш аюултай. Замдаа хүн амьтан, өөрсдөдөө хохирол учруулах вий. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас онцгой анхаарч, ажлын хэсэг гарган Хилийн цэрэгтэй хамтарч сэжигтэй этгээдүүдийг баривчлахаар ажиллаж байна” гэлээ .

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *