“Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадам өнөөдөр боксын төрлөөр эхэлнэ
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр нээлтээ хийх бөгөөд спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж, энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
Зүүн азийн залуучуудын наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцох юм.
Харин тэмцээн Монгол бөхийн өргөөнөө өнөөдөр боксын төрлөөр эхэлж орой 20:30 минутаас Төв цэнгэлдэх хүрээлэнд орон, орны шилдэг тамирчид чуулсан анхдугаар залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаа болно. Боксын тэмцээнд нийт 43 тамирчин 10 жинд өрсөлдөхөөр боллоо.
Манай улсаас 10 тамирчин өрсөлдөх ба өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кгд Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд У.Алтангэрэл, 63.5 кгд Ү.Баасандаш нар рингэнд гарах юм.