Ц.Гарамжав: Хүүхдээ Бурхан шашны тэргүүн болгох өндөр үүрэг хариуцлага, ачаа дарамтыг ямар ч гэр бүл хүсэхгүй, тийм шаардлага ч байхгүй
“Монполимет” компанийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурал болоод X богд тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Сүүлийн үед нэгэн үе Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Хулан гэдэг шүлэгч эмэгтэйн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн гэх захидлыг тарааж, олны дунд элдвийн төөрөгдөл таамаглал үүсгэж байна. Түүний хэргийг улсын нууцад хамаарах хэрэг гэсэн атал түүний өмгөөлөгч нь нэг захидал, хоёр нэвтрүүлгээс болсон мэтээр мэдээлсэн нь хэргийн талаарх бодит байдлыг төөрөгдүүлж байгаа мэт харагдаж байна. Энэ нэвтрүүлгүүд анхлан ТВ9 телевизээр цацагдсан ба тус нэвтрүүлэг болон нэг захидлын талаар манай гэр бүл гомдол гаргаж байгаагүй. Гэтэл үүнийг бидэнтэй холбож, хамаатуулах гэж мушгин гуйвуулсан зохион байгуулалттай дайралтуудыг их явууллаа. Эдгээрт иргэн миний гэр бүлийн нэр хүндэд халдаад зогсохгүй, удам судрыг минь гутаан доромжилж, миний үүсгэн байгуулсан ААН-үүдийг байгаль, экологи сүйтгэж байгаа хэмээн шууд утгаар гүтгэжээ. Зохиолч, шүлэгч хүн fact check хийлгүйгээр харгис сэтгэлгээтэй, илт худал зүйл зохиож, тараасан гэхэд итгэхэд бэрх байна. Энэ хэрэг улсын нууцад хамаарч байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад буй захидлыг өөрөө бичсэн эсэхийг ч бид мэдэхгүй. Шүүх хурлын үйл явцын талаар ил тод мэдээлэл өгөхийг би болон бусад олон иргэд хүлээсээр байна” гэв.
Харин X богдын асуудлаар “Манай хүүхдүүд багш, инженер эдийн засагч нарын гэр бүл учраас хүүхдүүдээ ч гэсэн сайн багш, инженер, сайн бүтээн байгуулагч болно байх гэж бодож явснаас лам хуврага, тэр тусмаа Бурхан шашны тэргүүн болгох тухай бодол хэний маань ч ухаан санаанд минь бууж байсангүй. Тийм шаардлага огтхон ч байхгүй ээ. Бурханы шашны гүн ухааны өндөр дээд дэг жаяг, нарийн шүүлтүүр шалгууруудаар явагддаг эл үйл явцад эгэл бидний оролцоо огтхон ч байхгүй юм. Байх боломж ч үгүй юм. Бурхан шашны өндөр дээд гэгээнтний хойд дүрийг тодруулах асуудал нь эд мөнгөөр хэмжигдэх, наймаалцан авах, арга саамаар шийдэгдэх зүйл огт биш гэдгийг эрүүл, саруул ухаант хүмүүн бүр ойлгоно. Ямар гэр бүл ийм их өндөр үүрэг хариуцлага, ачаа дарамтыг хүсэх билээ дээ. Энэ тухай аав, ээж нь цаг нь ирэхээр дэлгэрэнгүй түүх ээ ярих биз ээ” гэжээ.
The effect of wound instillation of a novel purified capsaicin formulation on postherniotomy pain a double blind, randomized, placebo controlled study priligy india Nontyphoidal salmonella infection is typically an acute self limited gastroenteritis; however, severe extra intestinal infection can occasionally occur in young infants, in the immunocompromised, and in patients with underlying chronic medical illnesses