ЗГ: Улаанбаатар хотын үер усны гамшгийн хор уршгийг арилгах тогтоолыг баталлаа
Засгийн газраас гаргасан шийдвэрийг /2023.08.16/ танилцуулж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Цаг үеийн шинжтэй асуудлыг авч хэлэлцсэний нэг нь Улаанбаатар хотын үер усны гамшгийн хор уршгийг арилгах, газар зохион байгуулалттай холбоотой тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Улаанбаатар хотыг үер усны гамшгаас сэргийлэх, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулах хуулийн төслийг бэлтгэж байна.Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөлт алдагдсан. Тиймээс Газрын тухай багц хуулийг намрын чуулганд өргөн барихаар болж байна.Үерийн даланг сэтэлж барилга барьсан ААН-үүдээс хохирол нэхэмжилнэ. Гамшгийн эрсдэлийг олон улсын байгууллагаар дүгнүүлнэ” гэж ярилаа.