ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсон. Үүнтэй холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгаж байна.
Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй 8014-9038, 8016-9058, 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ.