ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр болно
Өнөөдөр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал 16:00 цагт болно.
Тодруулбал, тэрбээр гурван тэрбумын барьцаа үлдээгээд гаднын улс руу яваад одоо ирчихсэн тул цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.
Уг шүүх хурал өчигдөр болох байсан ч өмгөөлөгч нь хуралд оролцох боломжгүй гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан юм..