CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, хөтлөгч Ричард Квест Монголоос мэдээлж байна

CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, Quest Means Business нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квест (Richard Quest) Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн, 1989 оноос Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм.

Ричард Квест Монгол Улсад ажиллах хугацаандаа манай орны шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэх зорилготой бөгөөд эхнээс нь цацсан байна. Монгол Улс нь түүний зочилж буй 95 дахь улс юм.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments