ШӨХТГ-ын даргаар С.Ням-Эрдэнийг томилох Шадар сайд С.Амарсайханы тушаал гарчээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг өөрийнх нь хүсэлтийн дагуу долдугаар сарын 24-нд ажлаас нь чөлөөлсөн.

Харин өнгөрсөн долоо хоногт тус албан тушаалыг хаших дараагийн хүнийг томилсон байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт С.Ням-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилох Шадар сайд С.Амарсайханы тушаал гарчээ.

ШӨХТГ-ын шинэ дарга албан тушаалдаа томилогдоод 14 хоноогүй байгаа бөгөөд албан баримт бичгээр баталгаажаагүй байгаа аж. Гэхдээ үүрэгт ажилдаа орсон учир хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хяналт шалгалтын ажлын чиглэлээ өгч эхэлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *