MRS. World тэмцээний ялагчаас титэм булаасан мисс баривчлагджээ
Зөвхөн гэрлэсэн эмэгтэйчүүдийн оролцдог ХАТАГТАЙ миссийн тэмцээнд Шри Ланка улсын Мисс Дэ Ливиа ялалт байгуулан титмээ зүүсэн билээ.
Энэ жилийн үйл ажиллагааны хөтлөгчөөр уг тэмцээний 2019 оны ялагч Энэтхэг улсын мисс Кэролайн Жури ажиллаж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа микрофон аван “Ялагч үнэндээ нөхрөөсөө салсан хүн тул дүхмийн дагуу түүнийг хасаж, 2 дугаар байрны оролцогчид титмийг өгөх гэж байна” хэмээн хэлээд Шри Ланка улсын миссээс титмийг нь ёс бусаар булаан авсан бөгөөд энэ үеэрээ түүнй толгойд гэмтэл учруулсан байна.
Гэмтлийн улмаас мисс эмчилгээ хийлгэхэд ч хүрсэн гэнэ. Тиймээс Энэтхэг улсын мисс Кэролайн Журиг баривчлан, хэрэг үүсгэхэд тулаад байгаа бөгөөд хийсэн ёс бус, худал хуурмаг үйлдэлдээ хариуцлага хүлээхийг дэлхий даяар түүнээс шаардаад байгаа юм.
Эх Сурвалж:www.people.com