Банкуудын АTM дэх мөнгө дуусаж, гүйлгээ саатжээ

Засгийн газраас энэ сарын 10-25-ны хооронд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшин буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн.

Хатуу хөл хорионы хугацаанд иргэн бүрийг орлоготой байлгах үүднээс “Оюутолгой” ХХК-ийн төлсөн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд хүүхдүүдэд олгох 300 мянган төгрөгийг хүүхдийн мөнгө ордог данс руу бүрэн шилжүүлж дуусчээ.

Иргэдийн дансанд 300 мянган төгрөг орсонтой холбоотойгоор банкуудын АТМ ачаалал огцом нэмэгдэж улмаар мөнгө нь дуусаж иргэд нэлээн бухимдалтай байгаа аж. Тэр дундаа томоохон, зах худалдааны төвүүд дэхь АТМ дэхь мөнгө дууссан байна. Мөн банкуудын интернэт банкны аппликэйшн, мобайл банк, картын систем ажиллахаа болж гүйлгээ түр саатсан байна.

Төрийн банк, Хаан банкнаас харилцагчдаа энэ талаар мэдээлж мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, Төрийн банкны банк хоорондын гүйлгээ удааширсан бол Хаан банкны гүйлгээ тэр чигтээ саатсан байна. Инженер, техникийн ажилчид ажиллаж буй тул иргэдийг хүлээцтэй байхыг дээрх банкуудаас анхааруулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *