|

Цахилгаан тамхи нэвтрээд 20 жил болсон ч хорт хавдар үүсгэсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

Монголын вэйп хэрэглэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ. Учир нь Гаалийн төв лабораторийн шинжээчийн цахилгаан тамхинаас хэд хэдэн төрлийн мансууруулах бодис илэрсэн тухай мэдээлэл зарим олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.

Уг мэдэгдэлдээ:

“Цахилгаан тамхи нь зах зээлд нэвтрээд 20 жил болсон хэдий ч одоогийн байдлаар хорт хавдар үүсгэсэн нэг ч тохиолдол дэлхийд бүртгэгдээгүй байна. Үндэсний хэмжээнд тогтмол судалгаа явуулж буй Их Британи, АНУ зэргийн хорт хавдрын судалгааны төвүүд, Нийгмийн эрүүл мэндийн төвүүд, Эрүүл мэндийн яамдууд янжуур тамхитай харьцуулахад цахилгаан тамхи нь 20 дахин бага хоруу чанартай гэдгийг баталсаар байна.

Мөн хэрэглэгч та бүхнийг хуурамч бүтээгдэхүүнээс зайлсхийн баталгаатай бүтээгдэхүүний QR кодыг уншуулж авч хэрэглэхийг уриалж байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *