Стрессийг эерэгээр ДАВАН ТУУЛАХ НЬ
Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие-сэтгэцийн хариу үйлдэл юм. Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд стрессийг мэдэрдэг хэдий ч хүн бүр өөр өөр байдлаар хүлээж авдаг. Өдөр тутмын амьдралд стрессүүд байнга тохиолдох нь хэвийн зүйл бөгөөд зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох нь ч бий. Тиймээс стрессээс ангид байх биш харин стрессийг удирдан зохицуулах аргад суралцах хэрэгтэй.
Стресс үүсгэгч хүчин зүйлс:
Гадаад хүчин зүйлс
• Орчны дуу чимээ, тааламжгүй нөхцөл
• Харилцааны зөрчил, будилаан
• Шинэ орчин нөхцөлд нүүх шилжих
• Гэр бүл салах
• Сургууль, ажилгүй болох
• Гарз хохирлууд (ойр дотны хэн нэгэн өвдөх, салан одох, хагацах, эд хөрөнгөө алдах)
• Хүчирхийлэлд өртөх
• Осол сүйрэл
• Байгалийн гамшиг
• Ядуурал гэх мэт
Дотоод хүчин зүйлс
• Хэт ачаалалттай ажиллах
• Архи, тамхины хэрэглээ
• Дотогшоогоо чиглэсэн зан араншинтай байх
• Тааламжгүй сэтгэл хөдлөлүүд
СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХАД ТУУЛАХАД ТУСЛАХ ТАЙВШРУУЛАХ АМЬСГАЛЫН ДАСГАЛ
• 3 секундын турш гүнзгий амьсгал авна
• 3 секундын турш амьсгалаа түгжинэ
• 3 секундын турш амьсгалаа удаанаар гаргана
• Дасгалыг өдөр бүр 10 минутаас доошгүй хугацаагаар хийх нь стресс тайлах үр дүнтэй арга юм.
Эх сурвалж: ЭМЯ