СХД-ын Нэгдсэн эмнэлгийн процессор хулгайлсан этгээд дахин эмчийн утсыг хулгай хийжээ
Өнгөрсөн долоодугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас нэгэн этгээд процессор хулгайлсан хэрэг гарсан. Тус процессорт дүрс оношилгоонд орсон өвчтөнүүдийн оношийг хадгалдаг байсан бөгөөд тухайн үед процессор олдож байсан юм.
Тэгвэл дээрх хулгайч этгээд наймдугаар сарын 1-ний өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт мөн нэвтэрч, Чих, хамар хоолойн тасгийн эмчийн утсыг хулгайлжээ.