БНХАУ-д болсон роботын тэмцээнээс монгол сурагчид алт, мөнгөн медаль хүртжээ
БНХАУ-ын Бээжин хотод 2023 оны наймдугаар сарын 11-13-ны хооронд зохиогдсон “Robot Challenge World 2023” тэмцээнд Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай 4 сурагч долоо төрөлд оролцжээ.
Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г.Шинэ-Од эхний өдөр II байрт орж мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээний сүүлийн өдөр манай улсын хоёр баг Robot rugby-senior төрөлд алт, хүрэл медалийн эзэд болжээ.
Тэмцээнд 24 орны 3,000 гаруй оролцогч, 1,600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч, 220 байгууллага хамтран ажиллажээ.
Эх сурвалж: Ikon.mn