Д.Сумъяабазар: Гэр хорооллын алслагдмал бүс рүү автобусны богино эргэлтийг нэвтрүүлснээр түгжрэл зургаан хувиар буурна

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шийдлийг хотын дарга Д.Сумъяабазар танилцуулав.

Тэрбээр “Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна. Нэг эгнээгээр нь дан нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эхний ээлжид эдгээр дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх юм.Мөн нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл богино эргэлтийн 181 автобусны зогсоол байгуулж, нийт 86.1 км авто зам шинээр тавьснаар нийтийн тээврийн хүртээмжийг тэлэх боломжтой” гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *