ЦАГ АГААР: Улаанбаатарт +17 градус дулаан, шөнөдөө бага зэргийн бороо орно

 

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аадар бороо орох тул

болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-нд

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

2023 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. 25-наас нутгийн баруун хагаст дулаарна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments