НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг маргааш буюу наймдугаар сарын 23-нд 13:00 цагаас ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иймд 2023 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг 11 хувь, Орхон аймаг 10 хувь, Дорнод аймаг найман хувь, Өмнөговь аймаг долоон хувь байсан бол хамгийн бага нь Говь-Алтай аймаг хоёр хувь байжээ.
Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгодог билээ.