Төмөр замын засвар, Драгоны түймэртэй давхцаж өчигдөр түгжрэл үүссэн гэв

Улаанбаатар хотод өчигдөр замын түгжрэл ихтэй байв. Яагаад түгжрэл үүссэн талаар авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос тайлбар гаргасан байна.

Уг тайлбарт “Драгон төвийн Номин дэлгүүрийн нэгдүгээр давхарт гарсан гал түймрийн улмаас Москвагийн гудамж орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан болохыг иргэддээ мэдээлсэн. Гал түймэр унтраах үед буюу 15:00-18:00 цагийн хооронд тавдугаар баазын төмөр замын гарам дээр засвар хийж Сонгинохайрхан дүүргийн хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарласан.Хязгаарлалтын хүрээнд орон нутагт зорчин явах, Драгон авто вокзалд ирэх иргэдийн хөдөлгөөн зохицуулалтыг давхардуулан хийсэн нь энэ цагт авто замын ачааллыг нэмэгдүүлсэн.Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй авто замын хөдөлгөөн ачаалал энэ үед буюу 20:30 цагийн байдлаар улаан түвшнээс шар түвшинд шилжсэн. Алба хаагчид биет зохицуулалт хийж ажиллалаа” хэмээн дурджээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments