|

Хөл хориог үр бүтээлтэй өнгөрүүлэх 10 зөвлөмж

Өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоож байгаа тул бидний зарим нь уурлаж бухимдаж, уйдаж, гуниглаж байж мэдэх ч харин зарим нь энэ үеийг илүү үр дүнтэй өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ хөл хорионы үед цагийг илүү сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрөөх зөвлөмжийг хүргэе.

1.ШИНЭ ХООЛ ХИЙЖ ҮЗЭХ

Аз жаргалыг амттай хоолгүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Гэрийн эзэгтэй нар гэлтгүй өнөөдөр хүн бүр л урлаг болтлоо хөгжсөн хоол хийх аргад суралцахыг эрмэлзэх болсон билээ. Харин техник технологийн дэвшил тэдний хүслийг биелүүлж, хоол хийхэд зориулсан олон төрлийн аппликейшнийг гаргасан байдаг аж.
Хамгийн шилдэг аппликейшнүүдаас танилцуулъя.
1. “BigOven”, “Food Network in the Kitchen”, “Yummly”, “Allrecipes Dinner Spinner”,  “Cookpad” Энэхүү аппликейшнуудад нэгдэж шинэ хоолны жорыг харахаас гадна хүмүүс бие биендээ зөвлөгөө өгч, нэг нэгнийхээ чадварыг улам дээшлүүлж байдаг билээ.

2. ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙ ҮЗЭХ

Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоогоод байгаа энэ үед чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн, соёл урлагийн мэдлэгээ нэмэгдүүлэх хамгийн оновчтой аргын нэг бол дижитал галерей, музейгээр зочлох явдал юм. Хэдийгээр виртуал байдлаар дамжуулан урлагийн үзмэрүүдтэй танилцаж байгаа ч таны сонгож буй үзмэрүүд чанартай байх нь хамгийн чухал юм. Тиймээс Google Arts and Culture шиг чанартай контент санал болгодог тавцан сонгоорой. Харин дараа нь виртуал аялал хийх цаг болоод ямар сэдэвтэй үзвэр үзэхээ сайтар төлөвлөхийг зөвлөж байна.

3.ГАДААД ХЭЛ СУРАХ

Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоогоод байгаа энэ үед чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн шинэ хэл сурцгаая. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүн өдөрт тогтмол нэг цагийг хэл сурахад зарцуулбал бодит үр дүнд хүрэх боломжтой байна. Тиймээс одооноос эхлээд өөрт байгаа цагийг үр бүтээлтэй ашиглан шинэ хэл сурцгаая.

4. КИНО ҮЗЭХ

Үзэж амжаагүй, үзэхийг хүсдэг бүх л кинонуудаа үзэх боломж бидэнд бий. Видео сан болон стрийминг үйлчилгээгээр хүссэн бүх киногоо үзээрэй.

5. МИНИМАЛИСТ ХЭВ МАЯГТАЙ БОЛОХ

Орчин үед минималист амьдралын хэв маяг хүчээ авч, олон хөрөнгөтөн орнуудын иргэд энгийн, даруухан амьдралыг сонгох болсон.
Минималист болох 11 шалтгаан:
1. Сэтгэл хангалуун бус байдлыг үгүй хийх
2. Өөрсдийн цаг хугацаагаа буцаан олж авах
3. Тухайн мөчдөө амьдрах
4. Хүсэл эрмэлзлээ хөөх
5. Жинхэнэ эрх чөлөөг мэдрэх
6. Ихийг бүтээж, багыг хэрэглэх
7. Эрүүл мэнддээ төвлөрөх
8. Хувь хүний хувьд өсөх
9. Өөрөөсөө бусдад хувь нэмэр оруулах
10. Өөрт буй илүүдэл зүйлээсээ салах
11. Өөрсдийн амьдралын зорилгоо олох

6. ЦАХИМААР НОМ УНШИХ

Хөл хорионы үеэр хийж болох хамгийн тохиромжтой зүйл бол ном унших юм. Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Та ч бас цахимаар ном уншаарай.
Цахим номны сайтууд:
1. BookZZ
BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, киндлэ, лаптопдоо суулгах боломжтой.
2. Project Gutenberg
Энэхүү сайтын гол онцлог нь цахим ном зарж олсон мөнгөө буяны байгууллагад хандивладаг юм. Хэрвээ та буяны ажилд оролцохыг хүсвэл багахан мөнгө төлөөд татаж авах боломжтой. Харин үнэгүй татахыг хүсвэл нийт 53000 орчим үнэгүй цахим номоос сонгож татах боломжтой юм.
3. Feedbooks
Мөн л маш олон тооны үнэгүй номын цуглуулгатай. Та ном унших гэж буй төхөөрөмж болон уншигчдаа тааруулаад EPUB, MOBI, PDFгээд бүхий л өргөтгөлөөр татан авч унших боломжтой.
4. ManyBooks
Дэлхийн шилдэг 33000 гаруй номтой. Та өөрийн сонирхож байгаа төрлөөрөө эсвэл дуртай зохиолчийнхоо нэрээр хайгаад хүссэн номоо олж, татан авж унших боломжтой.

7. ПОДКАСТ СОНСОХ

Орчин үед хүмүүс дуу хөгжим гэхээсээ илүүтэйгээр подкаст сонсож цагаа өнгөрөх болсон. Подкастийг олж сонссоноор өөрт хэрэгтэй цэгцтэй мэдээллийг олж авахаас гадна тухайн вэбсайтад байршуулсан цувралын ангиудын доор сэтгэгдлээ үлдээх, хэлэлцүүлэгт оролцох боломжуудыг нээж өгдөг юм. Подкастууд ихэнхдээ 2-4 минут, 18-25 минут, 30-45 минут болон 1цагаас-2цаг хүртэл үргэлжлэх хугацаанаас хамааран өөр байдаг. Жишээ нь 2-4 минутын podcast нэг зүйлийг товч тодорхой танилцуулах, 1-2цагийх нь олон зочин урьж оролцуулан асуулт хариулт, хэлэлцүүлэг маягаар өрнүүлэн хүргэдэг онцлогтой юм.

8. ДАСГАЛ ХИЙХ

Хөл хорионы үеэр дасгал хийж дархлаагаа дэмжих шаардлагатай тул youtube суваг болон дасгалын аппликейшнээс өөрт тохирсон дасгалаа сонгож хийгээрэй.

9. ЦАХИМ ХИЧЭЭЛД ХАМРАГДАХ

Ivy League гэж юу вэ? Айви Лигийн Коллеж нь АНУ-ын зүүн хойд нутгийн найман хувийн их, дээд сургуулиудын спортын багуудаас бүрдсэн Америкийн коллежийн хөнгөн атлетикийн бага хурал болох “Ivy League” хэмээх нэрээр нэрлэгдсэн. Тиймээс Ivy League Colleges-ийг дурдахад бид эдгээр найман их сургуулийг л дурдах болно.

Үүнд:
– Harvard university
– Princeton university
– Cornell university
– Dartmouth college
– Columbia university
– Yale university
– University of Pennsylvania
– Brown university гэсэн 8 сургууль багтдаг байна.

Энэ найман коллеж нь эрдэм шинжилгээний ололт, боловсролын хэв маягаараа алдартай болжээ. Тэд мөн АНУ-ын шилдэг 20 их сургуулийн дунд тогтмол эрэмбэлэгдсэн байна. Тэгвэл доорх линкээр орж эдгээр 8 сургуульд ордог хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой байна.

10. ГЭРИЙНХЭЭ ТАВИЛГЫН БАЙРЛАЛЫГ ӨӨРЧЛӨХ

Хүн бүтээлч байдлаа нэмэгдүүлэхийн тулд орчноо солих зэрэг нь эерэг нөлөө үзүүлдэг. Тэгвэл тавилгын байрлалаа өөрчилж шинэ орчин бүрдүүлэх нь ч гарцаагүй нөлөөлөх болно. Үүнийг хийхдээ цог золбоотойгоор бүтээлчээр хийвэл улам л сонирхолтой байх болно шүү, туршаад үзээрэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *