Хувийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна
Нийслэлийн дугаартай 442 477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулна. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, дараагаар нь хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр аравдугаар сарын нэгний дотор суурилуулахаар төлөвлөжээ.