Олон Улсын Монгол хэл шинжлэлийн нийгэмлэгийг шинээр байгуулжээ
Монгол Улсын Их Сургууль болон ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэн хамтран “Түүхэн ба орчин үеийн монгол хэл, аялгуунууд, нийтлэг шинж ба хөгжлийн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 14-18-нд зохион байгууллаа.
Тус хурлын үеэр “Олон Улсын Монгол хэл шинжлэлийн нийгэмлэг”-ийг санаачлан байгуулсан нь тун онцлог үйл явдал байв. Мөн нийгэмлэгийн ерөнхийлөгч болон хүндэт ерөнхийлөгч, дөрвөн дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн 21 гишүүнийг сонгожээ.
Хэл зохиолын хүрээлэнгээс хүндэт ерөнхийлөгчөөр академич Д.Төмөртогоо, дэд ерөнхийлөгчөөр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүй, удирдах зөвлөлд академич Л.Болд нарыг сонгосон байна.