Үерт өртсөн барилгуудын хаяавч бетон хагарч, суулт өгсөн байжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Энэ үеэр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцууллаа.

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон байна.

Шалгалтаар барилгуудад 20 см-350 см гүнтэй ус тогтсон. Ус чийгт дотор засал дэвтэж, ховхорсон, барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн байжээ. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай гэж үзсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *